1. Хэрэглэгчид тавигдах ерөнхий шаардлага
- Хэрэглэгчид тавигдах ерөнхий шаардлага
Хэрэглэгч нь нэвтрэх эрх үүсгэж буй өдрийн байдлаар 18 нас (гадаад хэрэглэгчдийн
хувьд тухайн улсын хуулиас хамааран эрхзүйн бүрэн чадамжтай насанд хүрсэн байх) хүрсэн байх бөгөөд Платформд
ирүүлсэн хувийн мэдээллийн үнэн зөвийг Хэрэглэгч бүрэн хариуцна.
Платформыг байршлын хувьд хаанаас ч ашиглаж болох бөгөөд гадаад улсаас хандаж байгаа
бол тухайн улсын хууль эрх зүйн хүрээнд ашиглахыг хэрэглэгчиддээ зөвлөж байна. Та бүртгүүлэхийн өмнө өөрийн улс
орноос ийм төрлийн арилжаа, гүйлгээг хориглосон эсэхийг сайтар шалгасны үндсэн дээр хандана уу. Таны байршлаас
хамааран үйлчилгээг хэрэглэхийг хэсэгчлэн эсвэл бүхэлд нь хязгаарласан байж болно.
Хэрэглэгчийн дараах үйлдлийг хориглох буюу хязгаарлана. Үүнд:
Хэрэглэгч нь платформыг мөрийтэй тоглоом тоглох, мөнгө угаах, залилан мэхлэх,
сүрдүүлэг хийх, өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглах, мэдээлэл барьцаалах, терроризмыг санхүүжүүлэх болон
хүчирхийллийн бусад үйл ажиллагаа зэрэг хууль бус үйл ажиллагаанд ашиглахыг хориглоно.
Хэрэглэгч нь бүртгүүлэхдээ худал мэдээлэл оруулсан, оруулахыг оролдсон, Компанийн
нэр хүндэд халдсан, олон нийтэд худал мэдээлэл тараасан, платформын үйл ажиллагаанд халдахыг (хакердах)
оролдсон, арилжааны ханшийг өсгөж, бууруулсан (манифуляци) нь илэрсэн тохиолдолд тухайн хэрэглэгчийн дансыг түр
болон дахин ашиглах боломжгүйгээр хаах (блоклох), зарим үйлдэл хийхийг хаана.
Хэрэглэгч нь бүртгүүлж, нээлгэсэн дансаа бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй байх
үүрэгтэй ба бусдад шилжүүлсэн нь илэрсэн, нотлогдсон тохиолдолд дансыг хаана.
- Бүртгэл болон хэрэглэгчийн данс (Account)
Үйлчилгээнд нэвтэрч, ашиглахын тулд та хувийн мэдээллээ оруулан, Хэрэглэгчийн
(аккаунт) данс шинээр нээж бүртгүүлнэ. Хэрэглэгч нь бүртгүүлж, данс нээн ашиглахдаа дараах үйлдлийг хийх
шаардлагатай. Үүнд:
1. Өөрийн жинхэнэ нэр, регистрийн дугаар болон бусад мэдээллийг үнэн зөв, бүрэн
бөглөх;
2. Дээрх мэдээлэл өөрчлөгдсөн даруйд шинэчлэн хадгалах, мэдэгдэх;
3. Платформ болон өөрийн данстай холбоотой аюулгүй байдлын зөрчлийг илрүүлсэн, эсхүл
өөр хэлбэрээр сэжигтэй тохиолдол байна гэж үзвэл Компанид нэн даруй мэдэгдэх;
4. Таны дансаар хийгдэх бүх үйл ажиллагаанд хариуцлага хүлээх, хууль бус хандалттай
холбоотой бүх эрсдэлийг хүлээх;
Та бүртгүүлж, данс нээхийн тулд идэвхитэй имэйл хаягаар бүртгүүлэх шаардлагатай.
Бүртгүүлсэн имэйл хаягаар орлого, зарлагын хүсэлт болон үйлчилгээтэй холбоотой бүхий л мэдээллийг танд мэдэгдэх
тул имэйл хаягийг цаашид солихгүй. Хэрэв таны имэйлийг үйлчилгээ үзүүлэгч тань хаасан эсхүл таны спам шүүлтүүр
хаасан болон бусад байдлаар та электрон харилцаа холбоог хүлээж авах боломжгүй болсон тохиолдолд түүнээс үл
хамааран Компани нь тантай харилцах мэдээ, мэдээллийг хүргүүлсэнд тооцно гэдгийг анхаарна уу.
Та өөрийн нэвтрэх эрх, дансны аюулгүй байдлаа хамгаалахын тулд дараах зүйлсийг
анхаарахыг зөвлөж байна. Үүнд:
1. Нэвтрэх эрхийн нууцлал, аюулгүй байдлыг хангах үүднээс өөрийн аккаунт, компьютер,
таблет болон бусад мобайл төхөөрөмж зэргээр олон төхөөрөмжөөс хандахгүй байх;
2. Мөн дээрх төхөөрөмжүүдээс нэвтрэхдээ нэвтрэх хаяг, нууц үгээ сануулахгүй
байх;
3. Хэрэглэгч нь платформд нэвтрэхдээ Two Factor Authentication буюу нэг удаагийн
үүсгэгчийг идэвхжүүлэх;
Хэрэв хэрэглэгч нь нэвтрэх нууц үг, нэг удаагийн нууц (2FA) үгээ бусдад алдсан,
мартсан тохиолдолд хүсэлт илгээн нэвтрэх эрхээ хаалгаж мөн буцаан сэргээж болно.
Компани нь аливаа Хэрэглэгч буюу тухайн Хэрэглэгчийн нэгдмэл сонирхолтой этгээдэд
данс нээх болон нэг хэрэглэгч хэд хэдэн удаа бүртгэл үүсгэн олон аккаунт нээлгэхийг хязгаарлах эрхтэй.
- Орлого, зарлага болон арилжаа
Хэрэглэгч нь өөрийн дансаар дамжуулан платформ дээр арилжаалагдаж буй
криптовалютуудыг чөлөөтэй арилжиж, хадгалж, бусдад шилжүүлж болно.
Хэрэглэгч нь мөнгөн дүнгээр орлого хийхдээ зөвхөн төгрөгөөр хийх бөгөөд хэрэв бусад
валютаар хийх тохиолдолд хэрэглэгчийн шилжүүлэг хийж буй банкны валютын ханшаар хөрвөж, тооцогдоно.
Хэрэглэгч нь хийсэн орлогоороо арилжаанд оролцохгүйгээр зарлага хийсэн тохиолдолд
зарлагын шимтгэлээс чөлөөлөгдөхгүй.
Орлого, зарлага хийхэд тухайн хэрэглэгчийн харилцдаг банк болон блокчэйн сүлжээний
шимтгэл, хурдаас шалтгаалан шилжүүлгийн хэвийн дундаж хугацаанаас удах, мөн алдаатай мэдээлэл оруулсан,
криптовалютын шилжүүлгийн шимтгэл дутсанаас шалтгаалан буцаж болно.
Криптовалютын шилжүүлэг хийх хаягаа буруу оруулсан, шилжүүлэг хийгдсэн тохиолдолд
компани хариуцахгүй.
Хэрэглэгч өөрийн орлого, зарлага, арилжааны түүхийг устгуулах хүсэлт гаргасан ч
бусад хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс уг түүхийг платформоос устгахгүй.
Хэрэглэгч арилжааны ханш, тоо хэмжээг буруу оруулж, захиалга биелсэн тохиолдолд
арилжааг буцаах боломжгүй.
Ханшийн зөрүүнээс хариулт үүссэн тохиолдолд хэрэглэгчид хариултыг шилжүүлнэ.
Эрсдэлийн мэдэгдэл
Компани нь зөвхөн Үйлчилгээ үзүүлдэг бөгөөд арилжааны үр дүн, татвар, хууль эрх зүйн
талаар зөвлөгөө өгөх үүрэггүй бөгөөд хэрэглэгч нь Үйлчилгээг авахаас өмнө дараах эрсдэл үүсэж болзошгүйг
анхаарах нь зүйтэй.
- Криптовалютын арилжааны эрсдэл
Криптовалют (coin болон token) тус бүр нь өөр өөрийн онцлогтой ба түүнээс хамаарч
ханш нь их, бага хэмжээгээр хэлбэлзэлтэй байдаг. Үүнээс гадна төрийн зохицуулалт, зах зээлийг урвуулан ашиглах
эсхүл ханшийн тайлбарлагдахгүй хэлбэлзэл гэх мэт Компаниас шалтгаалахгүй гадаад хүчин зүйлс нь тухайн
криптовалютын зах зээлийн ханш, хөрвөх чадварт нөлөөлж болно. Мөн блокчэйн сүлжээ нь програмчлалын алдаа,
протоколын өөрчлөлт эсхүл бусад таамаглашгүй шалтгааны улмаас сүлжээнээс тасрах, тасалдах боломжтой. Тиймээс
компани нь гадаад хүчин зүйлээс үүдэн гарч болох эрсдэлийг хариуцахгүй.
Иймд компани нь эрсдэл даах чадвар багатай хэрэглэгчдэд идэвхтэй арилжаа хийхгүй
байхыг зөвлөдөг. Өөрөөр хэлбэл криптовалютын арилжаалах ханшийг таамаглах нь өндөр эрсдэлтэй бөгөөд хэрэглэгчид
өөрийн алдаж болох хэмжээнээс давсан арилжаа хийхгүй байх нь зүйтэй.
- Мэдээллийн технологийн мэдлэг
Криптовалют нь ихэвчлэн мэдээлэл технологийн хэлээр тайлбарлагддаг бөгөөд эрсдэлийг
зөв үнэлэхийн тулд криптограф, компьютерийн шинжлэх ухааны бүрэн ойлголттой байх шаарддлагатай. Компани нь
платформд бүртгэлтэй криптовалютуудад баталгаа өгөхгүй бөгөөд та тухайн криптовалютын талаар судалсаны үндсэн
дээр сонгох нь зүйтэй
Платформ тасалдах, зогсох
Хакерийн халдлага, компьютерийнвирусын халдлага, харилцаа холбооны салбарын
технологийн тохируулга ба техникийн алдаа, банкны аюулгүй байдал, засгийн газрын зохицуулалт, гуравдагч талын
алдаа ба хоцрогдол, системийн доголдол ба сүлжээний доголдол болон давагдашгүй хүчин зүйлээс шалгаалан түр
хугацаагаар сүлжээ ба үйлчилгээ тасалдах боломжтой. Энэ тохиолдолд хэрэглэгчийг хамгаалах, хохирлоос урьдчилан
сэргийлэх зорилгоор платформын үйл ажиллагааг 48 хүртэлх цагийн өмнөх байдалд буцааж болно. Мөн платформын
төлөвлөгөөт сайжруулалтын үед урьдчилан мэдэгдсэнээр түр зогсоож болно.
Нэвтрэх эрх алдагдах
Хэрэглэгч дансаа хаалгүйгээр (logout) үлдээснээс болон нэвтрэх эрх, нууц үгийг
нэвтэрч буй төхөөрөмжинд сануулснаас үүдэн нэвтрэх эрх алдагдах эрсдэлтэй.
- Хуулийн дагуу ажиллах
Платформоор дамжин хийсэн шилжүүлэг, арилжааны үр дүнд үүссэн ашиг, орлогод хамаарах
аливаа татвар тодорхойлох, төлөх нь Хэрэглэгчийн үүрэг, хариуцлага бөгөөд Компани нь ямар нэг үүрэг
хүлээхгүй.
Компани нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр таны дансыг хязгаарлах эсхүл хаах,
түүнчлэн зөвхөн эрх бүхий байгууллагын хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн криптовалют болон мөнгөн хөрөнгийг
хурааж болно.
- Үйлчилгээний нөхцөл дуусгавар болох
Хэрэв хэрэглэгч үйлчилгээний нөхцлийг дуусгавар болгох буюу дансаа хаалгах хүсэлт
гаргавал Компани нь хэрэглэгчийн бүх эрхийг бүгдийг эсвэл хэсэгчлэн хааж болно. Хэрэглэгч бүх эрхийг хаалгах
тохиолдолд хүсэлтээ support хэсгээр илгээнэ. Бүх эрхийг хаалгах хүсэлт илгээх үед тухайн хэрэглэгчийн биелээгүй
захиалгыг цуцлах боломжтой. Харин биелсэн захиалгыг цуцлах боломжгүй.
Хэрэглэгчийн хүсэлтээр үйлчилгээний нөхцлийг дуусгавар болгож, дансыг хаасан
тохиолдолд тухайн хэрэглэгчийн имэйл хаяг болон мэдээллийг дахин бүртгэх боломжгүй.
- Нууцлалын бодлого
Компани нь таны мэдээллийг Нууцлалын бодлого-д усгагдсаны дагуу болон эрх бүхий
байгууллагын шийдвэрээр эсвэл биеийн байцаалтыг баталгаажуулах (identity verification) зорилгоор гуравдагч
этгээдэд гарган өгч болно.
Интернэтэд суурилсан сүлжээгээр дамжуулсан (имэйл, фэйсбүүк гэх мэт) мэдээлэл нь
аюулгүй байж чадахгүй бөгөөд дамжуулах явцад алдагдах магадлалтай. Тиймээс интернэтэд суурилсан сүлжээгээр
дамжуулан Компанид ирүүлсэн таны мэдээлэл нь нууцад хамаарахгүй бөгөөд үүнээс үүдсэн хохирлыг Компани
хариуцахгүй мөн үүнтэй холбоотой ямар нэгэн үүрэг хүлээхгүй.
Нууцлалын бодлого нь энэхүү Үйлчилгээний нөхцлийн салшгүй хэсэг байна.
- Санал, хүсэлт
Хэрэв танд ямар нэгэн гомдол, санал хүсэлт, асуулт байвал тусламж хэсгээр хандана
уу
Хэрэглэгчийн нэвтрэх эрх, нууц үг алдагдах, мөн дансан дахь мөнгөн хөрөнгө,
криптовалют алдагдах эрсдлээс сэргийлэх зорилгоор Компани нь тодорхой хугацаагаар аливаа криптовалютын салалт
(fork) болон шагнал (reward)-ийн криптовалютыг хэрэглэгчид олгохгүй.
Нууцлалын бодлого
Энэхүү Нууцлалын Бодлого нь "Дижитал Эксчэйнж Монголиа" ХХК (цаашид "Компани" гэж нэрлэх) Таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, дамжуулах, хамгаалах тухай баримт бичиг юм. Компани нь https://trade.mn/ вэбсайт болон мобайл аппликэйшн (хамтад нь "Үйлчилгээ" гэж нэрлэх)-д бүртгүүлсэн бүх хэрэглэгчдийн хувийн нууцлалыг энэхүү баримт бичигт зааснаар хадгалж, хамгаална. Мөн Компани нь хэрэглэгчийн мэдээллийг уг нууцлалын бодлогод заасны дагуу хэрэглэх эсхүл дамжуулна.
Компани нь энэхүү нууцлалын бодлогод тусгасанаас өөрөөр болон Монгол улсын хуульд зааснаас бусад ямар ч тохиолдолд хэрэглэгчийн аливаа мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй. Платформыг хэрэглэж байгаа бол Таныг уг нууцлалын бодлогыг зөвшөөрсөн гэж үзнэ.
Компани нь Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулж болно. Өөрчлөлт орсон тухай энэ бодлогын дээд хэсэгт байрлах Сүүлд шинэчилсэн огноог өөрчлөх болон бусад хэлбэрээр мэдэгдэнэ. Тухайлбал: вебсайтаар дамжуулан мэдэгдэл байршуулах эсвэл имэйлээр мэдэгдэл илгээх зэрэг байж болно.
МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ
Хэрэглэгч өөрөө өгөх мэдээлэл: Бид таныг платформд бүртгүүлж, платформыг ашиглах явцад мэдээллийг цуглуулдаг. Жишээлбэл: бүртгүүлэх, орлого, зарлагын гүйлгээхийх, арилжаа хийх, санал асуулгад оролцох, манай олон нийтийн хуудсуудад мэдээ нийтлэх эсхүл бусад хэлбэрээр бидэнтэй харилцах үед таны мэдээллийг цуглуулдаг.
Танаас дараах төрлийн мэдээллийг авч болно. Үүнд:
● Таны овог, нэр, шуудангийн хаяг, утасны дугаар, имэйл хаяг зэрэг холбоо барих мэдээлэл.
●Банкны дансны дугаар, зээлийн картын дугаар, криптовалютын дансны мэдээлэл зэрэг санхүүгийн мэдээлэл.
● Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гадаад паспортын дугаар зэрэг улсаас олгосон биеийн байцаалтын мэдээлэл.
● Таны төрсөн он сар өдөр, хүйс, ажил мэргэжил, ажил эрхлэлтийн байдал болон таны өөрөө өгсөн бусад мэдээлэл гэх мэт хувийн мэдээлэл зэрэг хамаарна.
Бусад эх сурвалжаас авсан мэдээлэл: Мөн бид бусад эх сурвалжаас мэдээлэл авч, платформоор дамжуулан цуглуулсан мэдээлэлдээ нэгтгэн оруулж болно. Тухайлбал, биеийн байцаалт шалгах үйлчилгээ үзүүлэгч зэрэг гуравдагч этгээдээс таны хувийн мэдээллийг авч болно.
Автоматаар цуглуулах мэдээлэл: Таныг Платформд нэвтрэх, ашиглах үед бид дараах мэдээллийг автоматаар цуглуулна. Үүнд:
● Арилжааны мэдээлэл: Бид Платформоор дамжуулан таны хийсэн арилжааны тухай мэдээлэл, үүнд арилжаатай холбоотой гарсан хөрөнгө, хийгдсэн арилжааны төрөл болон гүйлгээний бусад мэдээлэл хамаарна.
● Байршлын мэдээлэл: Танаас урьдчилан зөвшөөрөл авсны дагуу мобайл аппликэйшнүүдэд хандах буюу ашиглах үед бид таны мобайл төхөөрөмжөөс байршлын мэдээллийг авч болно.
● Төхөөрөмж ба Бүртгэлийн мэдээлэл: Бид таны платформд холбогддог компьютер, мобайл төхөөрөмжийн мэдээллийг авах ба үүнд төхөөрөмжийн дугаар, мобайл сүлжээний мэдээлэл, үйлдлийн системийн төрөл, ашигладаг интернэт хөтөчийн төрөл багтана. Мөн бид таны Платформын ашиглалт, хандалтын цаг хугацаа, үзсэн хуудас, IP хаяг, бусад стандарт вэб хөтөчийн өгөгдөл, мөн манай вэб сайтад нэвтрэхээс өмнө болон нэвтэрсний дараа үзсэн хуудас зэрэг мэдээллийг бүртгэдэг.
● Күүки ба ижил төстэй хянах технологиуд: Таныг платформыг ашиглах үед бид күүки, пиксел тэмдэглэгээ, вэб дохио болон бусад хянах технологийг ашиглантаны тухай мэдээлэл авч болох бөгөөд мөнүүнд манай Платформд хийсэн хайлтын тухай мэдээлэл багтана.
МЭДЭЭЛЭЛ АШИГЛАХ
Бид таны мэдээллийг дараах байдлаар ашиглаж болно. Үүнд:
● Платформын үйлчилгээ, хэрэглэгчийн үйлчилгээ үзүүлэхэд;
● Арилжаа хийх, таны арилжааны талаар мэдэгдэл илгээхэд;
● Платфлорм дахь таны дансуудыг удирдах, техникийн мэдэгдэл, шинэчлэлт, аюулгүй байдлын анхааруулга, дэмжлэг болон удирдлагын мэдээ илгээхэд;
● Маргаан шийдвэрлэх, хураамж төлбөр авах, техникийн асуудлуудыг шийдэхэд;
●Хориотой байж болзошгүй эсвэл Хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, Үйлчилгээнийнөхцлийг мөрдүүлэхэд;
● Платформыг хэрэглэгчийн хэрэгцээнд тохируулан өөрчлөх, хэмжих, сайжруулахад;
● Компанийн өмнөөс мессеж, имэйлээр маркетингийн болон сурталчилгааны санал явуулахад;
● Таны хэрэгцээг ойлгох, илүү сайн үйлчилгээ үзүүлэхийн тулд таны хувийн мэдээлийг бусдаас олж авсан мэдээлэлтэй холбох буюу нэгтгэхэд;ын мэдээ илгээхэд;
● Маргаан шийдвэрлэх, хураамж төлбөр авах, техникийн асуудлуудыг шийдэхэд;
●Хориотой байж болзошгүй эсвэл Хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, Үйлчилгээнийнөхцлийг мөрдүүлэхэд;
● Платформыг хэрэглэгчийн хэрэгцээнд тохируулан өөрчлөх, хэмжих, сайжруулахад;
● Компанийн өмнөөс мессеж, имэйлээр маркетингийн болон сурталчилгааны санал явуулахад;
● Таны хэрэгцээг ойлгох, илүү сайн үйлчилгээ үзүүлэхийн тулд таны хувийн мэдээлийг бусдаас олж авсан мэдээлэлтэй холбох буюу нэгтгэхэд;